Wednesday, August 19, 2009

Ариун католик сүмийн үүсэл болон зарчим



"Есүс Христ тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг Гэгээн Петрт өгсөн нь"




Pietro Perugino (1481-1482)
Систен дэх мөргөлийн өргөөний ханан дээр зурсан зураг


Ариун католик сүм гэдэг нь нэгэн ертөнцийн сүсэгтнүүд хамтдаа нэгдэн нэгэн бие мэт сүндэрлэх бөгөөд бүхий л ертөнц даяар Есүс Христийг түгээн дэлгэрүүлж, ертөнцийн эцэс хүртэл түүний авралыг уламжлуулах үүрэгтэй юм.
/Фр.Пьеррот Касэмуана "Эрхин номын суртал"/

Ариун католик сүмийн ул мөр нь Есүс Христ болон түүний дагалдагчдаас үүсэлтэй. Энэ дагалдагчидын залгамжлал болох хамба нар, Петрийн залгамжлал болох даглдагчидын удирдагч Ромын Папаар ойлгогдоно. Католик сүсэгтнүүд өөрийн сүмийн тухай үзэл бодлоо Есүс Христийн номлолоос ишлэн Матайн айлдлаас авч илэрхийлэхдээ "...Чи бол Петр, энэхүү чулуун дээр би өөрийн сүмийг босгох болно, Би чамд тэнгэрийн хааначлалын түлхүүрийг өгөх бөгөөд чи газарт юуг холбоно тэр нь тэнгэрт холбогдож, газар дээр юуг орхино тэр нь ч мөн тэнгэрт орхигдох болно" гэдгийг ашигладаг ажээ. Католик итгэгчидийн хэлснээр амлалтын католик сүм нь ариун сүнсний буултын хэрэг явдлаар ариун сүнсээр бялхах үед дагалдагчид дэлхийгээр дүүрэх болно гэжээ. Ихэнхи эрдэмтэд эхнээсээ оршин байсан Христийн эрх мэдэл, католик сүм Христээс үүсэлтэй гэх ухагдахуун, Ромын ойлголтууд болон түүхийн хуудасны нотолгоонуудыг хүлээн зөвшөөрдөг. үргэлжлэл бий


Tuesday, August 18, 2009

Гэгээн Петрийн Ром дахь цогцолбор сүм

Сүмийн орой дотроосоо харагдах байдал

Католик шашны магтаал талархалын мөргөлийн нээлт

Хүмүүс Католик сүмийн үйл ажиллагаанд хэд хэдэн удаа идэвхитэй оролцсоноор, шинээр ирэгсэд маань өөрсдийгөө "гадны хүн" гэсэн бодлоо аажимаар гээж, юмсын утга учирыг олж мэдэхийн тулд лам нар болон сүсэгтнүүдэд ханддаг. Ингэж тэд бүх зүйлс өөрийн гэсэн утга ба тайлбартай байдгийг мэдэж авдаг. дэлгэрэнгүй.....

Католик шашин Монголд

Ромын Куриа (curia) буюу Папын (Pope) удирдлаган дор дэлхийг хэрэн орших Ромын Католик сүмийн нэг хэсэг нь Монгол дахь Католик сүмүүд болно. Нийслэл Улаанбаатар хотын гурван сүмд нийт 415 гаруй Католик сүсэгтнүүд байна. Ромын католик шашны урсгал нь анх 13-р зуунд Монголын эзэнт гүрний нутагт хөл тавьсан боловч 1368 онд Юань гүрнийг мөхөхөд бүр мөсөн устжээ. Шинэ төлөөлөлийн үйл 19-р зууны дунд үед болсон "хар тамхи" ("Opium war")-ны дайны дараа явагддаг байв.дэлгэрэнгүй.....